ӨНӨӨДӨР I "Эрүүл мэндийн салбарын дампуурал" сэдвээр мэдээлнэ

2024 оны 05 сарын 15

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.  /2024.05.15/


09:30-10:00 цагт УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10:00 цагт "Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ. Утас: 9900-7925, 9111-7815.

11:30 цагт “Монгол ньюс” төвд Монголын ээжүүдийн холбоо хэвлэлийн хурал зарлажээ.

 

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

 

11:00 цагт Технологийн “Meedan” компанийн хөгжүүлсэн бодит мэдээллийн “Асуу” чатбот ашиглалтад орсон талаар сэтгүүл зүйн инновац хөгжлийн “Үүр төв”, Монголын баримт шалгах төвөөс мэдээлнэ.

11:30 цагт “Health transformation club” эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны доголдол, хууль бус үйл ажиллагааны талаар "Эрүүл мэндийн салбарын дампуурал" сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.

12:00 цагт Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль Үндсэн хууль, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон УИХ-ын төсөв батлах бүрэн эрхэд халдсан талаар иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар мэдээлнэ.

17:00 цагт НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ОУСТ) худалдаа, эрчим хүч, тээвэр, логистикийн талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Утас: 941-1120.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top