Спорт заал руу байнга гүйж, дасгал хийсээр байгаа ч булчин гарч ирэхгүй байна уу? Тэгвэл та эдгээр таван бүтээгдэхүүнийг хэрэглээд байгаа юм биш биз!
Амтлаг бас гурилан
Булчинтай болоход саад болдог бүтээгдэхүүний хамгийн эхэнд амтлаг бас гурилан идэх юм орно. Амттанаас үнэхээр татгалзаж чадахгүй бол өөрийн гараар амттан бэлтгэхдээ зэрлэг жимсгэнэ, овъёос зэргээс нэмээрэй.
Согтууруулах ундаа
Согтууруулах ундааг жаахан л хэрэглэхэд бие организм их хэмжээний антиоксидантаа алддаг. Антиоксидант нь булчингийн массыг чанартайгаар нэмэгдэхэд тусалдаг гол зүйл юм. Спиртлэг зүйлийг тогтмол хэрэглэдэг бол булчинтай болох талаар мартсан нь дээр.
Төмс
Булчингийн бас нэгэн дайсан бол төмс юм. Шарсан төмс таны булчингийн өсөлтийг зогсооно. Харин чанасан төмс бол таны спорт меню-д байх ёстой зүйл юм.
Транс тос
Майонез, чипс, хатаасан талх зэрэгт ихээр агуулагдаж байдаг транс тос нь организмын хоргүйжүүлэх үйл явцыг зогсоож, тестостероны хэмжээг бууруулна. Ийм нөхцөлд та булчингийн талаар бодоод хэрэггүй юм.
Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундаанууд нь хоосон, хэрэггүй илчлэгтэйгээс гадна ходоодны хүчиллэг байдлыг нэмнэ. Дасгалын дараа уусан ганц аяга хийжүүлсэн ундаа л таны хичээж хийсэн дасгалын үр дүнг тэглэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Булчин тай болох яг үзэлж байн ойвоос идвэл өдөр бүр том бас булчин нэгдэж байн баярлаа