"Ногоон автобусны хэрэг"-ийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал хойшлов

2024 оны 05 сарын 21

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хүлээн авч талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэхэд, Яллагдагч Д.Цогбадрахын өмгөөлөгч Р.Машлай нь “...миний бие Бүгд Найрамдах Хятад ард улсад 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр дурангийн эмчилгээнд орсон шалтгааны улмаас хуралд оролцох боломжгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлт,

Мөн яллагдагч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Р.Батцогт нь “”...ар гэрийн гачигдал гарсан тул хурлыг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авч яллагдагч А.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top