УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болоход сар гаруй хугацаа үлдлээ. Хуульд зааснаар улс төрийн нам, эвсэл өнгөрсөн хоногт нэр дэвшигчдээ тодруулсан. Энэ дагуу улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг АН-ынхан ч тойргийн 78, жагсаалтын 48 нэр дэвшигчээ олон нийтэд зарласан.
Тухайлбал, УИХ-ын 11-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүтэй Ж.Отгонбаяр, Н.Амаржин, Ц.Уянга, П.Галиндэв нар нэр дэвших мандатаа журмын нөхдөөсөө авлаа.
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд өнгөрсөн 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулж байсан билээ. Харин 2020 оны ээлжит сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон ч АН-даа буцаж элссэн байдаг.
Сэтгэгдэл ( 4 )
Хуучин тойрог нь /алтанхуяг/ эрдэнэт шүүдээ!!!?? Тийш нь явуул. Тэгд 4 жилийхээ дүнг тавиулах ёстой шүү!!!!!
намдаа иргэж орсон юм биз дээ, дотроосоо цэвэрлэх үйл ажиллагаагаа эрчимтэй явуулаараа, нам чинь хэдэн бөөснүүдийн оргомж болсон байна
Алтанхуяг хаа очиж хүн чанартай шудрага хүн дэмжиж байна
Сх чууд энэ нохойг амбаардаад явуулахаа мэдэж байгаа