"Улаанбаатар Марафон 2024" олон улсын марафонд энэ жил 34 орны 20.451 хүн оролцохоор бүртгүүлээд байна.
Энэхүү олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд хагас болон бүтэн марафоны гүйлтийн зам дагуу дөрвөн газарт усны цэг байршуулж, 5 км-ийн зайд гүйгчдийн бүртгэлийг тавдугаар сарын 24-ний өдрийг хүртэл сунгажээ.
"Улаанбаатар Марафон 2024" олон улсын гүйлтийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )