Сүрьеэгийн тандалт, хяналт, илрүүлгийг хийх хиймэл оюун ухаант аппарат НЭВТРҮҮЛЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 24

 

Монгол Улс Глобаль сангийн дэмжлэгээр Сүрьеэгийн тандалт, хяналт, илрүүлгийг хийх явуулын рентген аппаратуудтай болж, сумдад ажиллах мэргэжилтнүүд бэлтгэсэн талаар холбогдох албанаас мэдээлэл өглөө. 

Уг мэдээлэлд "2023 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарыг цахим шилжилтэд шилжүүлэх тухай тушаал гаргасан байдаг. Энэхүү цахим шилжилтэд шилжсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт шинэлэг, хиймэл оюун ухааныг ашигласан шинэ технологи мөн нэвтэрч байна. Бид зөөврийн рентген аппарат гурван ширхэгийг алслагдсан сумдад, Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн байгууллагад мөн гуравыг хүлээлгэн өгч байгаа. Энэхүү аппарат маань рентген зураг авна, үүнийгээ боловсруулан онош тогтоодог хамгийн сүүлийн үеийн аппарат байгаа. 

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагадаа мөн гурван ширхэгийг шилжүүлэн өгч байгаа. Ингэснээр Нийслэлийн хэмжээнд сүрьеэ өвчин, уушгиний олон төрлийн үрэвсэлт өвчнийг оношилно. Сүрьеэгийн тандалт өндөртэй 30 орны тоонд манай улс ордог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд орчин үеийн техник технологийг ашиглах арга барил руу шилжиж байна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top