Өнөөдөр 06:00-18:00 цагийн хооронд хаах ЗАМУУД

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 25

“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг энэ долоо хоногийн Бямба гарагт (2024.05.25)-нд зохион байгуулагдаж буйтай холбогдуулан нийслэлийн зарим зам, маршрутын чиглэлд гарах өөрчлөлтийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас өнөөдөр танилцуулсан юм. 

Улаанбаатар марафон зохион байгуулагдахтай холбогдуулан дараах замын автомашины хөдөлгөөнийг тавдугаар сарын 25-ны өдрийн 06:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлаж байна. 

Тодруулбал:

Сүхбаатарын талбай
Сүхбаатарын гудамж
Их сургуулийн гудамж
Сөүлийн гудамж
Партизаны гудамж
Бөмбөгөр худалдааны төвийн баруун урд талын уулзвар
Төмөрчний гудамж
Гэсэр сүмийн уулзвар
Самбуугийн гудамж

Анкарагийн гудамж
Бага тойруу
Бээжингийн гудамж
Токиогийн гудамж
Сансрын туслах замаас Энхтайваны өргөн чөлөө
Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам
Гэндэнгийн гудамж
Чингисийн өргөн чөлөө
Монголын хүүхдийн ордны уулзвараас дотогш Төв шуудан хүртэл 

Дээр дурдсан замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тул бусад зам ачаалах магадлалтай. Тиймээс энэ өдөр аль болох автомашинаасаа татгалзахыг иргэдэд зөвлөж байна. 

Тавдугаар сарын 25-ны өдөр нийт 310 цэгт цагдаагийн 450 гаруй алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top