ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 27

Өнөөдөр 2024.05.27.

Өнөөдөр Киргизэд Үндэсний номын сангийн өдөр, Нигерид Хүүхдийн баяр, ОХУ-д Номын сангийн өдөр, Санкт-Петербург хотын төрсөн өдрийн баяр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Лили-Роуз Депп, олимпын гурван удаагийн аварга, Чехийн тэшүүрч Мартина Сабликова, Английн алдарт хөлбөмбөгч Пол Гаскойн, Английн алдарт тогооч, зохиолч Жейми Оливер, Италийн Оскарын шагналт кино найруулагч Жузеппе Торнаторе зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1873 онд ханхүү Эдуард арлын иргэд Канадад нэгдэхээр шийдвэрлэжээ.

1933 оны энэ өдөр Уолт Диснейн “Гурван торой” хүүхэлдэйн кино нээлтээ хийв.

1940 онд Бельги улс нацист Германд бууж өглөө.

1971 оны энэ өдөр дэлхийн шилдэг хаалгач Лев Яшины зодог тайлах тоглолт явагджээ.

1973 онд ЗХУ “Зохиолчийн эрхийн талаарх Женевийн конвенци”-д нэгдсэнээр дэлхий дахинд Зохиогчийн эрхийн эрин эхэлжээ.

1987 онд Хавайн арлын Конишики гадаад бөхчүүдээс хамгийн түрүүн озэки цол хүртсэн байна.

1988 онд Майкрософт компани Windows 2.1x-ийг гаргалаа.

1997 онд ОХУ, НАТО-гийн хооронд гэрээ байгууллаа.

2006 оны энэ өдөр Индонезийн Ява аралд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 5700 хүн амиа алдан, 37 мянган хүн гэмтэж бэртжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top