Хурц, таагүй хоол хүнс хэрэглэх, хэтрүүлж идэх зэргээр гэдэс тань эвгүйрхсэн бол дараах 5 арга хэмжээг аваарай.
Цэвэр тараг уу
Тарагны бүтэц нь исгэлэн, байгалийн гаралтай учир хямарсан гэдсэнд сайн нөлөө үзүүлнэ. Чихэргүй, үйлдвэрийн биш тарагнаас 1 аяга уугаад хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй.
Цай уу
Хүнд хоол идсэний дараа болон хоол шингэхгүй байх, гэдэс дүүрэх мэдрэмж төрж байвал ургамлын цай уугаад үзээрэй.
Бохь зажил
Хүнд хоол идсэний дараа бохь зажилснаар ходоодны ажиллагааг түргэсгэн, хоолыг хурдан шингээдэг.
Цагаан гаатай ус уу
Хоол боловсруулах тогтолцоонд асуудал үүссэн үед цагаан гаатай бүлээн ус уу.
Хэвтэж болохгүй
Хоол идсэний дараа хэвтэж огт болохгүй.
Сэтгэгдэл ( 0 )