Мексикт хэт их халалтын улмаас их хэмжээний мөндөр буужээ

2024 оны 05 сарын 28

Мексикийн хэд, хэдэн мужид сүүлийн саруудад тасралтгүй үргэлжилсэн хэт халалтын дараа буюу өнгөрөгч ням гарагт их хэмжээний мөндөр орсон байна. Сүүлийн хэдэн сар үргэлжилсэн хэт халалтын улмаас наршилт, нарны хордлого болон шингэний дутагдалд орж 48 хүн амь насаа алджээ. Их хэмжээний мөндөр орохоос өмнөх өдрүүдэд гэхэд тус улсын нийслэлд 34.7 хэм хүрч, хэт халалтын түвшинг давсан байна. Цаашид ч найман мужид хүчтэй аадар бороо орж, Хидалго, Пуэбла, Керетаро зэрэг хотод 50-70 км/цагийн хурдтай хүчтэй хар салхи шуурахыг Цаг агаарын байгууллагаас анхааруулсаар байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top