Хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол, гэмтлээс сэргийлээрэй

2024 оны 05 сарын 29

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн улирлын амралт эхлэх гэж байгаатай холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хүүхдийг ахуйн хүрээний болон зам тээврийн осол гэмтэл, нохой мууранд хазуулах, тоглоомын талбайд унаж бэртэх, түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөж байна.

 Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2023 онд 0-17 хүртэлх насны нийт 67.861 хүүхэд тусламж үйлчилгээ авчээ. Тухайлбал:

 

  • 5 дугаар сар -310
  • 6 дугаар сар -577
  • 7 дугаар сар -527
  • 8 дугаар сар -584 хүүхэд /нийт 1998/ зөвхөн тоглоомын талбай буюу спортын хэрэгслээс унаж бэртсэн байна.

 

Харин 2024 оны эхний таван сарын байдлаар, тус төвийн Яаралтай тусламжийн тасагт 0-17 хүртэлх насны нийт 27.060 хүүхэд тусламж үйлчилгээ авсан бөгөөд үүнээс авто осолд өртсөн тохиолдол 1578 байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top