Паркийн галзуу хулгана дээр тоглож байсан 19 настай иргэн амиа алдсан гэх харамсалтай мэдээлэл өчигдөр /2024.05.30/ гарсан. Энэ талаар Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Ариунжаргал "Маш харамсалтай зүйл боллоо. Гэнэтийн золгүй явдал тохиолдсонд гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн үйлчлүүлэгч нь манай цагийн ажилтан байсан. Тавдугаар сарын эхээр ажилд орсон. Өнөөдөр амралтын өдөр нь байсан тул энгийн үйлчлүүлэгчийн хувьд ирээд байв.Цагдаа, шүүх шинжилгээний бүрэлдэхүүн ирж, зөвлөмж өгсний дагуу ар гэрт нь мэдээлэл хүргэсэн. 12-13 насны дүүтэйгээ хамт явж байсан гэх мэдээлэл байна.
Манай бүс бэхэлгээ хэвийн байсан. Ажиллаж байсан хүүхдүүд маань бүсийг нь удирдлага дээрээсээ салгаад буулгаж ирсэн бичлэгийг цагдаагийн бүрэлдэхүүн аваад явсан.
Түүнээс биш бэхэлгээ сөхөгдсөн, хажуу тийш унасан гэх мэт асуудал байгаагүй" гэв. Галзуу хулгана дээр 150 см-ээс дээш өндөртэй хүн тоглохыг зөвшөөрдөг бөгөөд зүрх судасны өвчтэй болон нуруу нугасандаа ямар нэг гэмтэл бэртэл авч байсан иргэн тоглохыг хориглодог" гэв.
Сэтгэгдэл ( 6 )
Ymr aimr ym be? Odoo Ene galzuu hulgana dr suuhgu ee!!!
Үхсэн хүн үг хэлэхгүй гэж наад тоглоом ажиллуул байгаа нөхөр чинь тоглож байгаа хүмүүсээ ажиглаж хардаггүй й юмуу ямар буруугүй бидний ажил төгс байсан өөрөө л үхчихлээ гээд байдаг ямар учиртай балиар нөхдүүд вэ. Хүүхэд алдчихаад биесээ өмөөрөөд байдаг
Угаасаа галзуу хулгана хүнийг гэмтээх магдал өдөр байдаг .Тэгээд заавал 150-см өндөр хүүхдүүд тоглох ёстой юм
ymar aimar ym be sain behelgeegee hiij ugch sn ymaa shalgahgui uhsnee hiigeed bdag ym be deer neg hun galzuu hulgana deer suuh geed ochtol ter hun n utsaa oroldood bsan ter hun n anh udaa suuj uzej bgaa ym bn lee tegeed ter suuj uzeh gej bsan hun n “ Ahaa ene zuer biz dee bi unahgui bizdee ymarch ewdrel gemtel bhgui bizdee behelgeegee sn hiiij uguurei” gej guij bhad n za zugeerei olon ugtein geed bsan yg ene zuil tohioldson udriin daraa ym bna shd
yanaa puzda\n
Уг нь галзуу хулгана дээр тоглож үзэх гэсэн чинь энийг уншаад жоохон айж байна