Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Засаг даргын захирамжийн дагуу зургаадугаар сарын 1-нд 08:00-20:00 цагийн хооронд хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийх юм байна. Тодруулбал, Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөн хаагдана.
Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулна.
Мөн талбайн урд талд байрлах автомашины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно.
Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болно.
Хөтөлбөр:
Сэтгэгдэл ( 0 )