АНХААР I Гол, усны ослоос сэргийлээрэй

2024 оны 06 сарын 03

Цаг агаар дулаарсантай холбогдуулан Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байна.

 Иймд:

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх

-Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх

-Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх

-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр зорчих

-Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангаж гол, усны ослоос сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top