Б.Мөнхтамир Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

 

Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны /IATA/ 80 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт буюу AGM /Annual General Meeting/ энэ сарын 2-4-ний өдрүүдэд Дубай хотноо болж байна.

Өнөөдрийн хуралдааны үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг Олон Улсын Агаарын тээвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож байгааг албан ёсоор зарлалаа.

Ингэснээр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир Монгол Улсаас анх удаа IATA-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болж байна.

Тус холбооны удирдах зөвлөлд Lufthansa, American Airlines, ANA, Turkish Airlines, United Airlines, Qatar airways, Air Canada, Japan Airlines, Air France KLM, Korean airline зэрэг дэлхийн томоохон агаарын тээвэрлэгчийн удирдлагууд багтдаг байна.

Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо нь 1945 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орны 330 агаарын тээвэрлэгчийг гишүүнээр нэгтгэсэн томоохон холбоо юм.

МИАТ ТӨХК 1996 онд тус холбоонд элсэн орж байжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top