НЦУГ | Нас барсан цэргийн ар гэрийнхэнтэй уулзсан

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар НЦУГ-аас мэдээлэл өглөө.  

Энэ үеэр "Хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдээс олон нийтэд мэдээлэл хүргэх хүсэлт их ирсэн. Энэхүү асуудлыг хүрээнд Цагдаагийн газраас шуурхай арга хэмжээ авч, мэдээлэл хүргэхээр ажиллаж байна. 

Уг хэрэгт холбогдуулан Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл суманд үүрэг гүйцэтгэж байсан 05-5 ангийн алба хаагч харамсалтайгаар осолд өртөн амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт штаб болон Дотоодын цэргийн байгууллага, гүнээ харамсаж буйгаа илэрхийлж байна. 

Үүссэн зам тээврийн осолыг шалгаж байна. Дотоодын цэргийн албаны зохион байгуулалт үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газар албаны шалгалтыг явуулж байгаа. 

Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж, ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагчдыг тусгай ажилд томилон ажиллуулдаг. Энэ хүрээнд цэргүүд ажилд явсан. Түүнээс биш Дотоодын цэргийн штабын дарга, удирдлагууд хувийн ашиг сонирхлын зүгээс хувьдаа ажиллуулсан зүйл байхгүй. Цэргийн ажил тогтсон хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. 

Хугацаат цэргийн алба хаагч өөрөө машин бариад явах боломж байхгүй. Цэргүүд ямар шугамаар юунд явж байсан талаар холбогдох байгууллага нь шалгаж дүгнэлт гаргана. Шалгалт явагдаж байгаа үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж байхгүй. 

Хэвлэлүүд зөрүүтэй мэдээлэл өгч байна. 1 ахлагч, 8 алба хаагч явж байсан. Нас барсан цэргийн ар гэрийнхэнтэй уулзсан. Хуульд заасны дагуу ахлагчийн цалингийн 5 жилийн дундаж цалинтай тэнцэхүйц хэмжээний тэтгэмж нэг удаа олгох байгаа. Үүнийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно. Хамт явсан бусад алба хаагчдад хохирол учирсан зүйл байхгүй" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.42.111) 2024 оны 06 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Гаа(66.181.177.157) 2024 оны 06 сарын 03

Адилхан ч юм шиг !!!

0  |  0
хуульч(202.179.24.127) 2024 оны 06 сарын 04

ёоё, манай цэрэг цагдаагийн хувцас яг жунга болжээ, цочмор юм бэ\n

2  |  0
Top