Н.Өнөрцэцэг: Би шүүхийн өмнө өөрийгөө өмгөөлөхөд бэлэн байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 04

 

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлогдсон. Уг шүүх хурлыг нээллтэй хэлэлцүүлэх хүсэлтэй байгаа тухай шүүгдэгч Н.Өнөрцэцэг болон МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар мэдээлэл хийлээ. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт миний зүгээс шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг СБД-ийн эрүүгийн хэргийн шүүхэд тавьсан. Яагаад нээлттэй явуулах гээд байна вэ гэвэл 12 дугаар сарын 4 буюу өвлөөс хойш намайг цагдан хорилоо. Гэрийн хорионд байлгалаа, бүх данс тооцоог маань шалгалаа. Өнгөрсөн хугацаанд Н.Өнөрцэцэг гэдэг хүн ямар асуудалд холбогдож байсныг хөлийн улнаас толгойн орой хүртэл шалгалаа.

Хууль хяналтын байгууллага хагас жил хийсэн ажлынхаа тайлангаа тавь гэж шаардаж байгаа. Яг ямар хэрэгт холбогдоод байгаа юм? Үүнийг иргэд олон нийт мэдэх ёстой. Шүүх нь мөн нээлттэй, ил тод дэнслэх юм бол иргэд олон нийтийн эргэлзээ, талцал арилна гэж бодож байна. 

Миний хувьд энэ шүүх хурлыг хойшлуулах хүсэлгүй байгаа. Би 200 хувь итгэлтэй байгаа. Авлигын гэмт хэрэгтнүүд шүүх хурлаа хойшлуулдаг, жүжиглээд тэргэнцэртэй ирдэг, шүүх хурал 10 жилээр хойшлоод хөөн хэлэлцэх хугацаа нь хойшилдог. Би ийм байдлыг эсэргүүцдэг учраас хойшлуулахыг хүсэхгүй байна. Өмгөөлөгч маань ирэх боломжгүй болсон хэдий ч би шүүхийн өмнө өөрийгөө хамгаалахад бэлэн байна. 

 

 

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Монгол Улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 4500 орчим сэтгүүлч ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн харьяалагдаж байгаа байгууллагыг тэргүүлж байгаа хүний хувьд чухам ямар хэрэгт холбогдоод байгааг нь мэдэх хүсэлтэй байна. Үнэхээр нийгэмд хор уршиг тарьсан, гэмт хэрэг хийсэн хүн юм уу? Үүнийг толгой байгууллага нь ядаж мэдмээр байна.

Тэгэхээр энэхүү хурал нээллтэй болж байж салбараараа, нийгмээрээ мэдэх хэрэгтэй байгаа учраас энэхүү саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үүнийг СБД-ын шүүхийн мэдэх асуудал гэх хариу өгсөн. 4-5 хэргийг нийлүүлэх шүүж байгаа учраас нууцын хэрэг нь хаалттай яваад бусад нээлттэй байх бүрэн боломжтой гэв. 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттайгаар хянан хэлэлцэхээр болжээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uugii(66.181.180.220) 2024 оны 11 сарын 14

Chi hamgiin .muuhai urvagch shantaaj buzriin avgai jangaa gudar

0  |  0
Зочин(103.242.47.214) 2024 оны 11 сарын 09

Шантаажаар баяжсаныгаа мэдэмгүй царайлаад гэмгүй дүр эсгэж өрөвдүүлэх тактик явуулсаар ирсэн одооч хэвээрээ бна шүү!

0  |  0
zochin(66.181.177.177) 2024 оны 06 сарын 05

ene chini bas tsug luiwar khiisen nokhoitoigoo suusan gee biz

0  |  0
DR. ADITYA(102.89.42.111) 2024 оны 06 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(102.89.42.111) 2024 оны 06 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(49.0.138.220) 2024 оны 06 сарын 04

Өөрийгөө хэн гээд бодчихсон шантаажчин авгай вэ?

0  |  0
Зочин(66.181.183.189) 2024 оны 06 сарын 04

Энэ янханч яамай байнаа???!!

0  |  0
Top