ХЭН ЮУ ХЭЛЭВ I Х.Нямбаатар: Газрын наймааны бүлэглэлийг би дийлэхгүй байна

Автор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 06

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буланд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, “Ачит Ихт” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн А.Мөнхбат, ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболд нарын үгийг онцоллоо.


Х.Нямбаатар: Газрын наймааны бүлэглэлийг би дийлэхгүй байна

Богд уулын аманд отог нэрээр газар авч орон сууц барьсан газруудыг нийслэлийн өмчид авч татвар авъя. Тэрхүү татварын мөнгөөр нь автозам тавья гээд УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсан ч хэлэлцэхгүй байна. Газрын наймааны бүлэглэлийг би дийлэхгүй байна. Гэхдээ би тэмцэнэ. Энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дараа нь тусгайлан хэвлэлийн хурал хийнэ.

 

А.Мөнхбат: Үйл ажиллагааг нь гэнэт зогсоовол үйлдвэр доголдоно

Би “Ачит Ихт” ХХК-ийн ТУЗ-д сүүлийн зургаан жилийн туршид ажиллаж байна. Тэгэхдээ тус компанийг төлөөлөх хүн биш. Засгийн газраас гаргасан шийдвэрийг би хувьдаа маш их цочирдож хүлээж авсан. Гэнэтхэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн талаар Ерөнхий сайд нь сүржин мэдэгдэл хийгээд маргааш өдөр нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд эдийн засагт амжилттай ажиллаж, олон зуун өрхийн амьжиргааг авч яваа, төрийн болон орон нутгийн төсөвт татвар хураамжаа хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор бараг үлгэр жишээ төлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж буй нь харамсалтай.Ийм шийдвэр гаргахдаа гэнэт ингэж зогсоовол үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулахаас гадна байгаль орчинд үзүүлж болох аюултай, сөрөг үр дагавар, хохирлыг ч тооцолгүй шийдвэр гаргасан байна гэж харагдсан.

 

Б.Энхболд: Шүүхийн зөвшөөрөлгүй хүнийг баривчилдаг заалтыг хуулиас хассан

НҮБ-ын шинжээчид болон ХЭҮК-ийн илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, тэр дотроо шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний үеэр хүний эрхийг зөрчих тохиолдол байна гэсэн дүгнэлт гарсан. Ялангуяа шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа 98-99 хувьтай явагдаж байгаа нь хүний эрхийн томоохон зөрчил юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор өмнө нь байсан "хойшлуулшгүй тохиолдолд баривчлах" гэх ажиллагааг хориглох, баривчлагдсан хүн эрхээ хэрхэн сэргээлгэх талаарх зохицуулалт оруулсан. Үүнд хоёр ялгаатай ойлголт бий. Нэгдүгээрт шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа, нөгөөх нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ юм. Энэ хоёр ойлголт нь хүний эрхийг хязгаарлаж, тодорхой орон зайд хорьдог. Тиймээс НҮБ-ын зөвлөмж, олон улсын гэрээ конвенцод нийцүүлж маш тодорхой нарийвчлан хуульчилж одоогийн үйлчилж буй хойшлуулшгүй тохиолдол гэх үндэслэлийг бүгдийг нь хассан.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ner(38.60.255.220) 2024 оны 06 сарын 18

setgegedel

0  |  0
Ганаа(202.21.120.62) 2024 оны 06 сарын 17

АЧИТ ЭХИЙН ОЛСОН ОРЛОГИЙГ 100% ТӨР АВАХ ХЭРЭГТЭЙ ӨМНӨХ ЖИЛҮҮДЫН ОРЛОГЫГ МӨН АДИЛ

0  |  0
ХОТЫН ДАРГАА(59.153.113.218) 2024 оны 06 сарын 16

ТА хотын замын хөгжлийн газрынхаа хүмүүст итгэдэг үү? ЯАГААД ОРБИТ -НАЙРАМДАЛЫН замыг засахгүй байгааг замын хөгжлийн даргаасаа асуугаач. ЭНЭ замаар машинтай явах аюултай болсон шүү

0  |  0
Зочин(202.126.90.167) 2024 оны 06 сарын 17

Дархан цаазтай газрыг хотын мэдэлд авна гэж дайраад байгаагийн цаана маш их мөнгөний үнэр авчээ Нимбээтэр

0  |  1
Хошин шог(66.181.187.180) 2024 оны 06 сарын 14

Удирдагч хүмүүс уул нь ингэж тогоо тойроод хов зөөж өдөр тутмын юм ярьж байгаа юм шиг зовлонгоо тоочих нь зохихгүй дээ. Хэрэв ийм хандлагаар хэдэн хүн тойруулчихаад хээв нэг зовлон тоочиж байгаа бол бууж өгчихөөд ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн хүн л хийдэг үйлдэл баймаар юм. Монголчуудын 90% болох ооркуудын тархины хэмжээнд, тааруулж, тв олон ангит киноны авгай шиг хэлээр ярьдаг арга байж болох юм. Хачин шүү.

0  |  0
ЗОЧИН(59.153.115.191) 2024 оны 06 сарын 14

НЯМБААТАР маш сайн ажиллаж байгаа шүү харин газрынхан гадаа гэргүй хулгайчид даа заавал дийлээрэй хотын даргаа хууль зүйн сайд байсан хүн чинь....

2  |  0
би(103.212.119.56) 2024 оны 06 сарын 07

хуучны орос орон сууцанд 1 ,2 өрөө эзэмшдэг байгаа мөнгөө шавхаж машин граж худалдаж аваад гражиндаа машиныхаа дугуй сэлбэг бүтээллэг өөрсдийхөө улиралд сольж өмсөх хувцасаа хадгалдаг байсан айлуудын гражыг буулгаж арав хүрэхгүй кв м газрыг ард иргэдээсээ харамлаж өмнөх дарга сумьяабазар чинь хараал идсээр ард түмнийг хохироосоор балд орсон чи ундны ус бузарлаж туул голын дагуу барьсан амралт сувилал дархан цаазат богд ууландаа халдаж хаус барьсан баячуудын асуудлыг цэгцлэж чадахгүй бол эртхэн сумьяагийнхаа араас явсан дээр шүү

0  |  0
DR. ADITYA(102.88.83.115) 2024 оны 06 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n

0  |  0
zochid(86.111.136.203) 2024 оны 06 сарын 06

hotiin dargaar ochij oligtoihon ajilaa hiigeerei gej tanig erinhii said ilgeelt ugch ilgeesen shuu bid tanid itgej bgaa

0  |  0
Батаа(202.179.26.234) 2024 оны 06 сарын 14

Газрын наймааны жинхэнэ том босс Ми.Энхболд амьд сэрүүн инээгээд жаргаад л явна шүү дээ....

3  |  0
Зочин(66.181.178.212) 2024 оны 06 сарын 14

Хууль зүйн сайд байсан хүн ингэж ярьж болох уу энэ улс шуналтай хулгайч нарт хуульгүй гэдгийг нотлоод өглөөшд

1  |  0
СС(202.9.40.175) 2024 оны 06 сарын 14

ЧИ ТЭГЭЭД ХИЙГЭЭЧ

1  |  0
Зочин(59.153.86.212) 2024 оны 06 сарын 14

Газрын албаас дуудлага худалдааны үнэ гээд их мөнгө нэхэмжлээд байна. Энэ-ийг яаж шийдэх вэ ард иргэдээ сөхрүүлж байна шүү бид эх орондоо газраа үнэгүй ашиглаад явмаар байна ямар алт гарах газар, газар ухаад сууж байгаа биш энэ асуудлаа шийдэж өгнө үү

2  |  0
Top