Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа болж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 13

Дэлхийн даяар “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өдөр” -ийг жил бүрийн зургаадугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Энэ өдрийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн "Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв" НӨҮГ хамтран Монгол Улсад “БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ӨДӨР 2024” үзэсгэлэн, худалдааг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Энэ сарын 12-16-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд нийслэл, 21 аймгийн 300 гаруй үйлдвэрлэгчид 10 мянга орчим бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна. 

Та бүхнийг өргөнөөр ирж үйлчлүүлэхийг урьж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top