Г.Занданшатар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэд, сонгогчидтой уулзлаа

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 15

Сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байгаа юм. Өнөөдөр /2024.06.15/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдтэй уулзан өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажил болон бүсчилсэн хөгжлийн талаар танилцууллаа.

Уулзалтад ирсэн иргэдийн хувьд энэ удаагийн сонгуулийг тогтолцоо болон бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа илэрхийлж байна. Мөн орон нутагт аймгууд дангаараа бие даан хөгжих бус бүс, бүсээрээ аймгуудынхаа онцлогт тохирсон хөгжлийн замыг сонгох нь зөв гэдгийг онцлон хэлж байна.

Бүсчилсэн хөгжлийн хүрээнд Хангайн бүсийн гурван аймаг буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ХАА, аялал жуулчлал, ачаа болон зорчигч тээврийг голчлон хөгжүүлэхээр МАН-ын хөтөлбөрт тусгагдаад байгаа юм. Үүнээс гадна иргэдийг ажилтай орлоготой байлгах, орон нутагт амьдарч байгаа иргэдийг ая тухтай амьдрах боломжоор хангахаар төлөвлөжээ.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр “Өнгөрсөн 4 жилд парламентын шинэчлэлийн хүрээнд эрхзүйн, авлигын олон дэвшилтэд алхмыг УИХ-аас хэрэгжүүлсэн. Тухайлбал 2023 оны хаврын чуулганыг авлигын эсрэг чуулган болгон зарлан хуралдуулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулдаг ялынн бодлогыг чангатгасан. Мөн УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдснаар олон сонсголуудыг зохион байгуулж, далд байсан зүйлсийг ил болгон, иргэдийн мэдэх эрхийг хангаж байна. Иймд өнгөрсөн 4 жилд хэрэгжүүлсэн эдгээр ажлыг цааш нь улам өргөжүүлэн хэрэгжүүлэх, ард түмэн хууль тогтоох байгууллагын үйл хэрэгт D parliament цахим системийг ашиглан оролцох боломжийг бүрэн хангахын тулд МАН-ыг дэмжихийг уриалж байна” гэдгийг хэллээ.

Top