Энэтхэгт халдлага гарч, 28 хүн амиа алдлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

Энэтхэгийн Камшир мужийн Пахалгам хотод үл таних этгээдүүд жуулчид руу гал нээсний улмаас 28 хүн амиа алджээ.

Пахалгам нь аялал жуулчлалын хот бөгөөд Энэтхэг, Пакистаны хоорондын газар нутгийн маргаантай бүсэлд байрладаг байна. Хүн амын олонх нь муслим шашинтай.

Халдлага Энэтхэгийн Швейцар гэгддэг Байсаран уулын нугад гарчээ. Тус газарт зөвхөн явган эсвэл мориор хүрдэг учир аврах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа аж. Эрх баригчид нисдэг тэрэг дайчлаад байгаа бол нутгийн иргэд мориор шархадсан жуулчдыг уулын бэл рүү хүргэхэд тусалжээ. Дор хаяж 12 жуулчныг Пахалгамын эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байгаа тухай эмч нар мэдээлжээ.

“Indian Express ” хэвлэлийн мэдээллээр, халдлагын хариуцлагыг бага танигдсан “Кашмирын эсэргүүцэл” зэвсэгт бүлэглэл өөртөө авчээ. Тус бүлэглэл нийгмийн сүлжээндээ тус бүс нутагт 85 мянга гаруй “гаднын” хүн суурьшсанаар хүн ам зүйд өөрчлөлт оруулсан. Тиймээс “хууль бусаар суурьшихыг” оролдсон хэний ч эсрэг хүчирхийлэл үйлдэнэ гэж мэдэгдсэн байна.

 

Орон нутгийн эрх баригчид амиа алдсан хүмүүсийн тоог гаргаж байгаа гэж мэдэгдээд нөхцөл байдал тодорхой болохоор албан ёсны мэдээлэл өгнө гэжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болсон хэрэгтэй холбогдуулан Саудын Арабд хийж байсан айлчлалаа зогсоон, эх орондоо буцаж иржээ. Тэрбээр болсон хэргийг алан хядах ажиллагаа гээд амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.35) 2025 оны 04 сарын 23

ёо балиар энэтхэгүүд жуулчдад халдаад бүтэхгүйээ манайхаан хаа хамаагүй тэнэдэгээ болиорой.

0  |  0
Close menu