ХӨСҮТ | Нэг сарын хугацаанд уурхайн 2320 хүн хоолны хордлогод оржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 04 сарын 26

Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудын кэмпэд олон хүнийг хамарсан хоолны хордлого хэд хэдэн удаа гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт хариуцсан дэд захирал Э.Одмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр, ХӨСҮТ-д 3-р сарын 17-ноос эхлэн хоолны хордлогот халдварын талаарх мэдээллийг ирүүлсэн. Өмнөговь аймагт хордлого гарснаас хойш ХӨСҮТ-өөс эмнэлзүй болон тандалт хийж, хариу арга хэмжээ авах мэргэжлийн баг томилон ажиллуулснаар шинжилгээний дүнгүүд эхнээсээ гарч байна.

Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудад 3-р сарын 17-нд 548, 4-р сарын 13-нд 970, 4-р сарын 6-нд 802 хүн хоолны хордогот халдварт өртсөн. Өртсөн хүмүүсийн 78 хувийг асуумж судалгаанд хамруулсан. Хордлогод өртсөн хүмүүсийн 15-33 хувьд халдварын шинж тэмдэг илэрсэн.

Халдварт өртсөн хүмүүсийн 74 хувийг шинжилгээнд хамруулж, 46 хувь нь халдвар авсан нь батлагдсан. Нийт шинжилгээний 29 тохиолдолд сальмонеллын нян илэрсэн.

3-р сарын 17-ны дэгдэлтээс 70, 4-р сарын 6-ныхд 119, 4-р сарын 13-ны дэгдэлтээс 117 хүн ХӨСҮТ-д ирж хэвтэн эмчлүүлсэн. Ихэвчлэн 20-30 насныхан халдварт өртсөн. Гэдэс базалж өвдөх, халуурах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Хүнд болон хүндэрсэн тохиолдол цөөн.

ХӨСҮТ-ийн мэргэжлийн багаас Гал тогоо болон угаалын өрөөг ариутгах, агуулах зэргийг батлагдсан хуваарийн дагуу тогтмол ариутгах, гал тогооны ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, хоол үйлдвэрлэлд оролцож буй бүх хүнийг гар угаах нөхцөлөөр хангах зэрэг зөвлөмж өгсөн гэв.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.43) 2025 оны 04 сарын 28

Бид Хятадыг л муулдаг. Энэ засаг төр чинь харин цөөхөн иргэдээ хорлох бодлого явуулж улам цөөрүүлэх гээд байгаан бишүү!

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 27

Эрүүл мэндийн сайд үндсэн ажлаа хийнэ үү эм зараад яваад байх юм мах зарахаас өөр шүү ийм олон уурхайн ажилчид хоолны хордлогод орсон байхад одоог болтол арга хэмжээ аваагүй саад хариуцлагаа хүлээнэ үү

0  |  0
Х(139.5.216.195) 2025 оны 04 сарын 26

Тэгэлгүй л яахавдаа.Наад захын ариун цэвэр сахихгүй хоолоо хийж байхдаа утсаа үзээд ,яриад заваараад байхаар чинь аргагүй ш дээ.Гараа угаасан ч утсаа угаадаггүй биз дээ? Ихэнх газрууд тийм байдаг юм байна лээ.Гал тогоонд утсаа хэрэглээд байдаг хүмүүсийг гайхдаг! Тэрийг нь хориглох хэрэгтэй шүү бүх гал тогоонд.Бас мөнгө барьсан гараараа хүнсний бүтээгдэхүүн савлаж зарна.

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 26

Бүтэн сар арга хэмжээ авахгүй хүнд эрүү үүсгэх цаг болж яасан олон ажилчдын эрүүл мэндээр тоглодог сүг вэ эрүүл мэндийн сайд ийм муу ажиллаж бгаа хүн шүү

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 04 сарын 26

Бүтэн сар арга хэмжээ авахгүй хүнд эрүү үүсгэх цаг болж яасан олон ажилчдын эрүүл мэндээр тоглодог сүг вэ эрүүл мэндийн сайд ийм муу ажиллаж бгаа хүн шүү

0  |  0
Top