ӨНӨӨДӨР I Нам, эвсэл болон ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг туршина

2024 оны 06 сарын 21

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.06.21/


10:00 цагт СЕХ-нд Нам, эвсэл болон ТББ-ын төлөөлөл сонгуулийн автоматжуулсан системийг шалган турших, баталгаажуулна. Санал тоолох төхөөрөмж, саналын хуудсыг турших, шалгах үйл ажиллагаа нээлттэй. Утас: 9912-2141.

11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Азид анх удаа диск гольфын спортыг хөгжүүлэх зорилгоор “Олон улсын мэргэжлийн диск гольфын холбоо” болон АНУ-ын Паул Макбет сангийн төлөөлөгчид удахгүй зохион байгуулах тэмцээний талаар мэдээлнэ.

15:00 цагт Нээлттэй нийгэм форумд “Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар болон орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” тайлангийн хэлэлцүүлэгтэй. 

11:30 цагт “ЗМ”-ний мэдээллийн төвд УИХ-ын Сонгуулийн 12-р тойрог Хан-уул дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Л.Нинжжамц хэвлэлийн хурал зарлажээ.

10:30 цагт Д.Сүхбаатарын талбайд “Монполимет” группийн 1300 гаруй ажилтны төлөөлөл тайван жагсаал хийж, үйлдвэрүүдийг нь нээж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах эрхээр хангаж өгөхийг шаардана. Утас: 8801-0222.

15:00 цагт Нээлттэй нийгэм форумд “Газрын хэвлийн баялаг ашиглахтай холбоотой Засгийн газар болон орон нутгийн чиг үүргийн хуваарилалт” тайлангийн хэлэлцүүлэгтэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top