Явган зорчигч руу ус цацсан жолоочийг 100,000 төгрөгөөр торгоно

2024 оны 06 сарын 21

Борооны улмаас замын нөхцөл байдал ус ихтэй болсон үед жолооч нар явган зорчигч руу зориуд ус цацахгүй байх үүрэгтэй.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг.

Тиймээс жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр явах шаардлагатай юм.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.

Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.253.251.224) 2024 оны 06 сарын 22

Чанаргүй зам барьсан нөхөр яах ч үгүй

0  |  0
Зочин(66.181.166.196) 2024 оны 06 сарын 21

Угаасаа замаар гол урсаж байхад ус цацахгүй явах аргагүй ш дээ, зүй нь жолоочийг торгох бус замдаа ус зайлуулах систем хийгээгүй, хийлгээггүй, хийлгэж чадаагүй албан тушаалтнуудыг торгож шийтгэх учиртай баймаар, ажлаа хийдэггүй албан тушаалтнуудын өмнөөс жолооч торгуулах нь зөв үү

2  |  0
бб(202.9.40.38) 2024 оны 06 сарын 21

Мэдээллэсэн , хохирсон иргэд нь хувхай царайлаад үлддэг ардчилалсан улс даа.

1  |  0
zochin(59.153.86.212) 2024 оны 06 сарын 21

ийм устай, усан замтай байж яаж цацахгүй яв гээд байгаан, хамгийн бага хурдтай байгаад ч ямар ч арга алга\n

1  |  0
Top