Согтууруулах ундаа худалдахыг дөрөв хоног хориглолоо

2024 оны 06 сарын 27

Нийслэлд дөрөв хоногийн турш согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.

УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлд зургаадугаар сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай хотын даргын захирамж гарчээ.

Түүнчлэн олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Нийслэлийн соёл урлагийн газрын даргад даалгасан байна. Түүнчлэн гадаа битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амрах өдрийг зургаадугаар сарын 28-ны баасан гарагт шилжүүлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top