Залуучууддаа сонирхуулахад, Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр 10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуульд оролцож, саналаа өгсөн иргэдээс 25-39 насны залуучуудын ирц хамгийн өндөр байгааг зарлалаа.
Үнэхээр залуучуудын маань сонгуульдаа оролцож буй идэвхи өндөр байгаагийн зэрэгцээ төр, түмнээ хүндэтгэж, үндэсний хувцсаараа гоёж оролцож байгаа нь бахархалтай байна. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөгжлийн зөвлөлүүд болон клубуудын гишүүн 300 залуучууд үндэсний хувцсаараа гоёцгоож саналаа өгсөн байна
Сэтгэгдэл ( 0 )