Өргөн нэвтрүүлгийн ТВ8 телевиз 2024 оны Улсын их хурлын сонгуулиар нийт 23 нам, 2 эвсэлд хамтран ажиллах санал хүргүүлсэнээс 4 нам, 2 эвсэл сонгуулийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулан, ажиллалаа. Тус гэрээний хүрээнд нам, эвслээс өөрийн нэр дэвшигчдийн сурталчилгаа, мэдээллийг өгсөн болно.
Сонгуулийн сурталчилгааны хугацаанд буюу 2024.06.10-наас 2024.06.26-ны өдрүүдэд нийт 15 цаг 27 минутын онгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлж ажиллалаа.
Тодруулбал, Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 46.6-д зүйлд Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нийт хугацаа 60 минутын хорин таваас илүүгүй хувь нь нэг нам эвсэлд түүнчлэн бие даагч нэр дэвшигчдэд ногдоно гэж заасны дагуу Монгол ардын нам 17 өдөр 4:08 цагт нийт 71 нэр дэвшигч, Ардчилсан нам 17 өдөр 4:07 цагт нийт 87 нэр дэвшигч, Үндэсний эвсэл 17 өдөр 4:05 цагт нийт 47 нэр дэвшигч, Иргэний зориг ногоон нам 8 өдөр 1:55 цагт нийт 20 нэр дэвшигч, Монголын хүний төлөө нам 4 өдөрт 57:34 минутад нийт 3 нэр дэвшигч, Шинэ нэгдсэн эвсэл 4 өдөр 58:49 минутад нийт 11 нэр дэвшигчийн сурталчилгааг олон нийтэд хүргэв.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 46.14-р зүйлд Радио, телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар гарсан мэдээ нь сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хугацаанд хамаарахгүй боловч нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээг хоногт таван минутаас хэтрүүлэхийг хориглоно гэж заасны дагуу 8 нам, 2 эвслээс нийт 210 нэр дэвшигчийн мэдээ мэдээллийг бэлтгэн гаргасан байна. Тус тоог нам, эвсэлд хувааж үзвэл, Монгол ардын намаас 69, Ардчилсан намаас 59, Иргэний хөдөлгөөний нам 3, Үндэсний эвслээс 47, Шинэ нэгдсэн эвслээс 17, Иргэний зориг ногоон нам 11, Монголын консерватив намаас 1, Ард түмний хүч намаас 1, Хүн намаас 1, Монголын хүний төлөө намаас 2 нэр дэвшигчийн нийт 17 цаг 25 минут 35 секундын мэдээг редакцдаа бэлтгэн, олон нийтэд хүргэсэн байна.
Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 46.17-р зүйлд Улс төрийн мэтгэлцээний нэвтрүүлэг, хөтөлбөр сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэгт хамаарахгүй боловч уг нэвтрүүлэг, хөтөлбөрт нэг намын бус түүнчлэн бие даагч хэд хэдэн нэр дэвшигч, эсхүл өөр өөр нам, эвслийн төлөөлөл оролцсон байна гэж заасны дагуу 2024.06.13-наас 2024.06.26-ны өдрүүдэд нийт 11 нам , 2 эвслээс 38 нэр дэвшигчийг оролцуулан, 2-4 оролцогчидтойгоор улс төрийн мэтгэлцээнийг зохион байгууллаа.
Сонгогчдын боловсролд зориулан ТВ8 телевиз “Сонгууль тэгш оролцоо ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд” 12 минутын нэвтрүүлэг, “Төрийн эрхийг барих эрхээ бүгд эдэлцгээе” 16 минутын нэвтрүүлгүүдийг бэлтгэн, 2024.06.24-25-ны өдрүүдэд нийт 6 удаагийн давтамжтай гаргасан ба Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн 14 төрлийн 47-99 секундын шторкуудыг 2024.06.10-28-ны өдрүүдэд нийт 389 удаагийн давтамжтай цацаж, сонгогчдын боловсролыг дэмжих үүргээ биелүүлж ажилллалаа.
Сэтгэгдэл ( 0 )