Баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3 км авто замыг шинэчиллээ

2024 оны 07 сарын 05

Өнгөрсөн сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүсээд буй.

Тэгвэл Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олонд тав тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр дээрх 9,4 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар авто худалдааны цогцолбороос Баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын суурь хучилтын ажлыг хийж, хөдөлгөөнийг нээлээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top