Монгол Улсын хэмжээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийн “Нүүрстөрөгчийн нэгдсэн бүртгэлийн журам”-ыг БОАЖ-ын сайдын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/422 дугаар тушаалаар баталлаа.
Тус журмаар Монгол Улсын хэмжээнд нүүрстөрөгчийн кредитийг бүртгэх, Бүртгэгдсэн нүүрстөрөгчийн кредитийн гүйлгээг үнэн зөв хөтлөх, Нэгдсэн бүртгэлийн мэдээллийн сангаас хүн, хуулийн этгээд үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох харилцааг зохицуулна.
Нүүрстөрөгчийн нэгдсэн бүртгэлтэй болсноор Парисын хэлэлцээрийн 6.2, 6.4-т заасан олон улсын хэмжээнд шилжүүлэн тооцох ялгарлын бууралтын үр дүнг хянах, бүртгэх, нүүрстөрөгчийн ялгарлын бууралтыг давхар тооцох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг хянах боломж бүрдэнэ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )