Стресс нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Үүнээс хэрхэн зайлсхийж, өөрөө менежмент хийх талаар зөвлөгөө хүргэе.
Боломжтой бол нөхцөл байдлыг өөрчил
Боломжтой бол стресс үүсгэж буй нөхцөл байдлыг өөрчлөх, боломжгүй бол өөрийн үзүүлж буй хариу үйлдлийг өөрчлөх арга хэмжээ ав.
Хөдөл
Дасгал хөдөлгөөн нь стрессийг арилгах хамгийн үр дүнтэй арга юм.
Нийгмийн идэвхтэй бай
Найз нөхөд, хамт олны арга хэмжээнд оролцож, гадуур явж, хүссэн зүйлээ хийж, нийгмийн идэвхтэй байгаарай.
Дасан зохиц
Бид амьдарч байгаа цагт стресс үргэлж дэргэд байх болно. Үүнд дасан зохицох хэрэгтэй. Асуудлыг өөрөөр хар. Цаад шалтгааныг нь хай. Өөрийн шалгуураа өөрчилж, хүлээн зөвшөөр.
Сэтгэгдэл ( 0 )