Аялж, амарч яваа иргэд үер усны аюулаас сэрэмжил!

2024 оны 07 сарын 07

Аялж, амарч яваа иргэд, голын дагуу суурьшиж буй малчдад үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна!

Хангай нурууны өврийн Түй, Байдраг, Заг, Цагаантуруут, Алтай нуруунаас усжих Дундцэнхэр, Долоонуур, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Онон зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 50 см давсан байдалтай байна.

Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ний үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Төгрөг, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэсэн хэвээр байна

Иймд голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татамаас холдож нүүхийг анхааруулж байна.

Аялж, амарч яваа иргэд, голын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж суурьшиж буй малчдыг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top