Монголын Эдийн засгийн форум эхэллээ

2024 оны 07 сарын 08

Монголын Эдийн засгийн форум өнөөдөр /2024.07.08/ Төрийн ордонд эхэллээ. 14 дэх удаагийн чуулган “Go Mongolia” уриан дор хоёр өдөр буюу 7, 8-нд үргэлжилнэ.

Нээлтийн нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр болж байгаа бөгөөд “Ногоон эрчим хүч, эрчим хүчний шилжилт” сэдвийг онцлох юм. 

2010 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2000 шахам төлөөлөл оролцож байна. АХБ-ны тэргүүлэх эдийн засагч, олон улсын нэртэй зочид төлөөлөгч илтгэл тавих юм. Ази, Номхон далай хариуцсан гүйцэтгэх захирал Грегори Калиникос, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ханнес Такач Үндэсний баялгийн сангийн олон улсын туршлагыг танилцуулна.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Хөдөөгийн хөгжил ба хоршоо, Эрчимжсэн мал аж ахуй

Бүсчилсэн татвар болон хөрөнгө оруулалтын бодлого

Тээврийн дэд бүтэц ба бүс нутгийн хөгжил

Хотын хөгжил ба ухаалаг хот

Аялал жуулчлалын боломж ба сорилт

Уул уурхай болон газрын ховор элемент – Өнөөгийн нөхцөл байдал

Уур амьсгалын хөрөнгө оруулалт

Хөрөнгө санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын боломж

Дижитал засаглал ба дижитал эдийн засаг – Гаргасан ахиц

Чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засгийн корридор

Төрийн өмчит компанийн шинэчлэл, Үндэсний баялгийн сангийн үүрэг

Эрсдэлийн менежмент - Бидний авсан сургамж

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top