Зураач Oтгонбаатарын Доржготовын “Xоосон чанарыг тольдохуй” уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 09

 

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн Дүрслэх Урлагийн тэнхимийн багш, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач, Монгол Урлахуйн Өв Уламжлал ТББ-ын тэргүүн Отгонбаатарын Доржготовын Хүрээ хийдийн сэдэвт Монгол зургийн “Хоосон чанарыг тольдохуй” уран бүтээлийн үзэсгэлэн 2024 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Соёлын яамны галерейд дэлгэгдэж байна.

Зураач О.Доржготов нь Монголын уламжлалт дүрслэх урлаг, үндэсний өв соёлыг дэлхий даяар сурталчлан таниулж дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах зорилгоор 80 гаруй жилийн тэртээ түүхийн шуурганд өртөн сүйдсэн хүрээ хийдүүдээс судлан 21-н хийдийг анх байсан төрх, хийц загвараар нь сэргээн уламжлалт Монгол зургийн аргаар зурсан бүтээлүүдээрээ өөрийн үзэсгэлэнгээ олон түмэндээ дэлгэн толилуулж байна.

Мөн тухайн 21-н хийдийн талаар судалгааны ажил хийж, хуучин төрх янзаар нь хэрхэн зурснаа дэлгэрэнгүй тайлбарлан бичсэн судалгааны номуудаа хэвлүүлэн гаргасан ажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top