Католик шашны тэргүүн кардинал Жиоржио Марингог хүндэтгэн хүлээн авч уулзлаа

2024 оны 07 сарын 09

Монголын Бурхан Шашинтны Төв- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж католик шашны тэргүүн кардинал Жиоржио Марингог хүндэтгэн хүлээн авч уулзлаа. Их хамба лам Д.Жавзандорж "Шашин шүтлэг бол тухайн ард түмний оюун санаа, амьдрал, соёл иргэншлийн гол цөм болдог. Тийм учраас бусдын шашин шүтэх эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандах, шашин хоорондын зөрчилдөөнөөс сэргийлэх нь өнөөдрийн яриа хэлэлцээрийн гол асуудал юм" гээд Христийн болон буддистуудын шашин хоорондоо хүндэтгэлтэй байх, эв эеийг эрхэмлэх яриа хэлцэлийг зохион байгуулах, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top