Өнөөдөр Монгол Улсад Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг.
Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүрээнд Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалыг зохион байгуулж, Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхэлсэн.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Төрт ёсны энэхүү өдөр улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, хилийн халдашгүй дархан байдал, ард түмнийхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө тангараг өргөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид Цэргийн ёслолын жагсаалаар төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг бахдам сайхан уламжлалтай.Цэргийн ёслолын жагсаал нь эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл" гэдгийг онцолж хэлэв.
Сэтгэгдэл ( 1 )
ганц ширхэг гар бууны сум үйлдвэрлэж чаддагүй улс яана даа яана