Өнөөдөр буюу долоодугаар сарын 10-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Заамар , зүүн хажуугийн Хэрлэн /Чойбалсан/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн байна.
Түүнчлэн Хэрлэн, Буянт, Хархираа гол үерийн түвшинг 5-20 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см давсан байдалтай байна.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй тул дээрх голууд болон гол мөрний сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )