Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийг 2000 гаруй жуулчин үзэж сонирхон, гадаадын 10 гаруй байгууллагын 40 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжилж байна.
Монгол Улсын Засгийн газар 2023 - 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ.
ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монгол наадмын өмнө “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” уриан дор Эдийн засгийн форумыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү форумд дотоод, гадаадын 2000 орчим төлөөлөгч оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )