Ж.Энхжаргалан: Стадионы зүүн талд зассан хэсэгт наадамчин олон ам сайтай байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 12

 

 

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа энэ удаад шинэ зохион байгуулалт бүхий стадионд үргэлжилж байна.

Стадион буюу "Төв цэнгэлдэх хүрээлэнг"-г шинэчлэх ажлыг хийж хэрэгжүүлсэн “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан:

Зүлгэн дээр суугаад хуушуураа идээд хүйтэн айрaгаа уугаад бөхөө том дэлгэцээр үзээд суух чинь жаргал юм. Стадионы зүүн талд зассан хэсэг наадамчин олонд их л ам сайтай байна. Гадны цэнгэлдэхүүд бүгд л орж чадаагүй хүмүүстээ зориулж авто зогсоол дээрээ том дэлгэц засч өгдөг тэр жишгийн дагуу өөрт байгаа хамгийн боломжит талбай дээрээ шууд дамжуулалтын том дэлгэцтэй хэсэг хийж өглөө.

 

 

Бага, өсвөр насны хүүхдүүдтэйгээ явж байгаа эцэг эхчүүд манай стадионоос санаачлан хийж байгаа KIDS ZONE-оор зочилж хүүхэд багачуудаа үнэ төлбөргүй тоглуулаарай. Анх удаа Наадмаар хүүхдүүддээ зориулж Playstation хэсэг, тайзны цагийн үзүүдбэрүүд, гулсуур, үлгэрийн баатрууд бэлдэж баярлуулах гэсэн юм аа. Дараа нь мэдээгүй шт ээ гэв ээ. Стадионы зүүн талд Дэрэн Airdome дотор KIDS ZONE ажиллаж байна аав ээж нар зочлоорой.

 

 

Иргэд нойлоо анхаарарай гэж маш их захисан. Стадион дээр дотор байгаа болон гадуур алхаж байгаа иргэд 1,7,12,16-р хаалган дээр байгаа том ариун цэврийн өрөөнүүдээр гаднаасаа үйлчлүүлэх боломжтой. Нойл бүр дээр 2 үйлчлэгч ажиллаж байна. Цэвэрлэгээ үйлчилгээг өөрийн биеэр өдөрт хэд хэд явж шалгаж байгаа. Үнэр, гарын саван, цаас, цэвэрлэгээ хэвийн байна. Иргэд бас цэвэрхэн бие засчихвал бүүр гоё боллоо" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.121) 2024 оны 07 сарын 14

Бүх л талаараа гоё л болсон байна ганц нэг дутагдал байж болох л асуудал дараа нь мэдээд сайжруулаад явчих байхоо тэр халтиргааг арилгах их чухал юм бнлээ шүү бөхчүүд халтираад байсан.

0  |  0
Зочин(66.181.177.60) 2024 оны 07 сарын 14

Хотын дарга борвиндоо баастай бушуу туулай дандаа дутуу ажил хийдэг

0  |  0
Зочин(202.55.188.106) 2024 оны 07 сарын 13

Хиймэл зүлгэн дээр давирхайн цацлага хийж гулгалтыг багасгадаг тэрнийг нь хийсэнгүй Хөлбөмбөгчид доороо хадаастай гутал өмсдөг болохоор гулгах нь бага Резинэн давирхай цацаж хатууруулдаг нь бөмбөг ойлгоход тустай

0  |  0
иргэн(202.179.25.93) 2024 оны 07 сарын 12

Цэнгэлдэхийн хуучин хиймэл зүлгийг хуулж солиход элс резинэн үртэс тонн тонноор гарсан л байх учиртай Сэтгэл сохор бол нүд сохор гэж үнэн бөлгөө

0  |  0
иргэн(202.179.25.93) 2024 оны 07 сарын 12

Цэнгэлдэхийн хуучин хиймэл зүлгийг хуулж солиход элс резинэн үртэс тонн тонноор гарсан л байх учиртай Сэтгэл сохор бол нүд сохор гэж үнэн бөлгөө

0  |  0
Top