Орон нутгийг зорих авто замын хөдөлгөөний ачаалал ИХ байна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 12

Орон нутгийг зорих авто замын хөдөлгөөний ачаалал их байгааг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. 

  • Улаанбаатар-Өвөрхангай, Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл чиглэлийн авто зам буюу Төв аймгийн Баянчандмань, Лүн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалал их
  • Улаанбаатар-Хэнтий, Дорнод чиглэлийн авто зам буюу Налайх дүүргийн Цонжинболдог, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөний ачаалалтай
  • Мөн Эмээлт, Баруунтуруун, Налайхын шалган нэвтрэх цэгүүдэд хотоос гадагш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их, цуваа үүссэн байдалтай байгааг мэдээлж байна

Аян замд яваа иргэд, наадамчин олон та бүхэн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top