ЦАГ АГААР: Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 14

2024 оны 07 сарын 17-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:

7-р сарын 14-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +17...+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top