Уяачдын наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 14

Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр болж өндөрлөлөө. 

Энэ жилийн уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны Дээд насанд 71, дунд насанд 59, бага насанд 84, нийт 214 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой хүчит 64 бөх зодоглолоо.

Энэ үеэр Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чимэг олгож, мөнгөн шагналыг нь гардуулж, баяр хүргэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top