Өнөөдрөөс төрийн алба хаагчид хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 16

2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Ингэснээр Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлүүлж, долдугаар сарын 15-ныг дуустал бүх нийтээрээ зургаан хоног амрах хууль мөрдөгдөж эхэлсэн.

Тодруулбал, “2022 оны зургаадугаар сарын 28-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлэн бүх нийтээрээ амарч, тэмдэглэхээр баталсан.

Ингэснээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд буюу нийт зургаан хоног амарч, тэмдэглэхээр хуульчилсан бөгөөд өнөөдрөөр бүх нийтийн амралтын өдөр дуусаж байна. 

Улмаар өнөөдрөөс буюу долоодугаар сарын 16-ны даваа гарагаас төрийн алба хаагчид болон бусад худалдаа үйлчилгээний төвүүд хэвийн нөхцөлд шилжиж, цагийн хувааррийн дагуу ажиллаж эхэллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top