Олон улсын биологийн 35 дугаар олимпиад Казахстан улсын Астана хотноо долоодугаар сарын 7-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан юм.
Тус олимпиадад:
Г.Мишээл. Шинэ-Үе сургууль, 12-р анги,
Г.Ирээдүй. Байгаль-Эх лицей сургууль, 12-р анги,
Б.Дагвадорж. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сургууль, 12-р анги,
Э.Марал. Хобби сургууль, 11-р анги нар оролцов.
Энэ жилийн биологийн олимпиадын оролцогчид нь:
Биохими
Молекул биологи
Биоинформатик
Амьтны анатоми, физиологи гэсэн 4 чиглэл, агуулгын хүрээнд онол, дадлагын ажлуудыг гүйцэтгэж өрсөлдсөнөөс Г.МИШЭЭЛ (Шинэ-Үе сургууль), Г.ИРЭЭДҮЙ (Байгаль-Эх лицей сургууль) нар ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртжээ.
Сэтгэгдэл ( 0 )