ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 07 сарын 18

Өнөөдөр 2024.07.18.

Энэ өдөр Хятадын уран гулгагч Сүй Вэньжин, Японы жүжигчин Рёоко Хиросүэ, АНУ-ын жүжигчин Вин Дизель, Америкийн бизнесмен Стив Форбс, Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1325 оны энэ өдөр Эртний Ацтекийн нийслэл Теночтитлан үүсэн байгуулагдав.

1872 оны энэ өдөр Их Британид анх удаа сонгуульд нууц санал асуулга хэрэглэгджээ.

1898 оны энэ өдөр Испанийн “Атлетик Бильбао” баг байгуулагджээ.

1948 оны энэ өдөр Коста-Рикад Коммунист намыг хаасан байна.

1968 оны энэ өдөр Роберт Нойс, Гордон Мур нар “Intel” компаниа байгууллаа.

1980 оны энэ өдөр Энэтхэг улс анхныхаа хиймэл дагуулыг хөөргөв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top