Төв номын сангийн авто замыг хаав

2024 оны 07 сарын 19

Улсын Төв номын сан болон Хүүхдийн ордны уулзвараас хойш Төв шуудан хүртэлх авто замыг хааж, дулааны шугамын засварын ажлыг хийж байна.

Тодруулбал, Улсын Драмын Эрдмийн Театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг иж бүрэн солих ажлын хүрээнд уг засварыг хийх юм.

Тиймээс иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top