ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 07 сарын 20

Өнөөдөр 2024.07.20.

Өнөөдөр Олон улсын шатрын өдөр. Колумбад өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол Хойд Кипрт Энх тайван, эрх чөлөөний өдөр.

Энэ өдөр Оросын уран гулгагч, дэлхийн аварга Александр Жулин, Германы авто уралдаанч Бернд Шнайдер, Америкийн жүжигчин Жош Ли Холлоуэй, сагсан бөмбөгч Рэй Аллен, уран гулгагч Майя Шибутани, Бразилын супер модель Жизель Бюндхен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1947 оны энэ өдөр Прага хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар их наадамд МХЗЭ-ийн төлөөлөгчид оролцов.

1989 оны энэ өдөр ШУӨЗО болон БНМАУ-ын хоорондох анхны хилийн худалдааны боомт нээгдсэнийг мэдэгдэв. Талууд хамгийн анхны худалдааны солилцоог шинээр нээгдсэн Такашикэн боомтоор хийжээ. Хоёр талын худалдаа энэ боомтоос эхлэх тухай баримт бичигт 1988 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.

1992 оны энэ өдөр Хятад, Монгол хоёр улсын Иргэний агаарын тээврийн газрын тохиролцсон “МИАТ агаарын тээврийн компанийн УБ-Хөх хот-УБ чиглэлийн нислэгийн маршрутын тухай хэлэлцээр”-ийн дагуу МИАТ компанийн анхны нислэг долоодугаар сарын 20-ны өдрийн үдээс өмнө 10:40 цагт Хөх хотын онгоцны буудалд газарджээ.

1992 оны энэ өдөр Хятадын Шинжааны Чинхэ, Монгол Улсын Булган хооронд олон улсын зорчигч тээврийн автобус албан ёсоор явах болов.

2016 оны энэ өдөр Монгол Улсыг төлөөлөн Зуны Олимпын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top