Ургамлын тоосноос үүдэх харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шат энэ сарын 1-21-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын аж ахуйн нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын алба, иргэдийн бүлгийн оролцоотойгоор шарилжийг цэвэрлэж байгаа юм.
Нийслэлийн шарилжийг цэвэрлэх хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-26-ны өдрүүдэд болно.
Сэтгэгдэл ( 1 )
Хот цэцэрлэгжүүлэлт ийн газар гудамжинд тарьсан хүний бүсэлхийгээр татсан хайлаасуудын цагаан голыг нь гартал, татсан ногоон утасныхаа доогуур 10-15см-ээр нам болгож тайраад байсан шд. Тэрний оронд яг дэргэд нь өөрийнх нь өвдгөөр нь татсан өндөр шарилж байхад гишгээд яваад байгаа харагдсан. Ажлаа зөв хиймээр байх юм. Хайран моддыг жил бүр бага зэрэг өндөрлөөд тэгшлээд явж болдоггүй л юм байх даа. Бодвол гадаадын зөвлөхүүд нь ”хүнээсээ өндөр мод байвал та нар тэнэг харагдана шүү” гэсэн юм байх даа