Энэ сарын 21-22-ны өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас голуудын усны түвшин 10-160 см-ээр огцом нэмэгдсэн. Тэр дундаа Үүрийн голын Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын орчим хэсэгт 293 см-ээр нэмэгдэж үерийн аюултай түвшинг давсан байна.
Цаашид энэ сарын сүүлийн 10 хоногт нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо ахиу орох төлөвтэйг Цаг, уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.
Аялал, зугаалгын улирал эхэлж иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж байгаа энэ үед болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор тогтмол авч хэрэгжүүлэх, гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх, үерийн эрсдэлтэй цэгүүдэд шаардлагатай техник хэрэгсэл, элс гэх мэт шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, далан, суваг, шуудуунд үзлэг хийх, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллахыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд хангаж, Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан батлах, аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах, Гангийн эрсдэлийн үнэлгээг аймаг, сум, баг тус бүрээр нарийвчлан хийх, Отор нүүдлийн зохион байгуулалтыг эртнээс төлөвлөж оновчтой зохион байгуулах бэлтгэлийг бүх шатанд ханган ажиллахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон юм.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Та нар тэр авилгал хороололыг живүүлээч.