Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, ЭЦЭГ ЭХ ХУВААЛЦАНА

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 23

Боловсролын сайд анхны шуурхай хурлаа зарлан хуралдлаа. 

Тус хурлаар боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлогын тоймыг хэлэлцэж, Монгол Улсын засгийн газрын хуралдаанд танилцуулах түвшинд бэлтгэх чиг үүргийг холбогдох газар, газрын дарга нарт үүрэг болгов.

Үүнд:

-Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнгээр их, дээд сургуульд элсэх “босго оноо”-г үе шаттай нэмэгдүүлэх

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд үндэслэн төрийн өмчийн их, дээд сургуульд зарим мэргэжлийн квотыг бодлогоор нэмэгдүүлэх

-Төрийн өмчийн их сургуулиудад сургалтын 20% орчмыг англи хэлээр оруулахыг зорьж ажиллах

-Төрийн өмчийн их, дээд сургуулийн академик үйл ажиллагааг бие даалгаж, төгөлдөржүүлэхэд бодлогоор дэмжих

-Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтыг бүрэн цахимжуулж, хүнээс үл хамааран ажиллах журмыг шинэчлэх

-Ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэх

-Сурах бичгийн агуулга, сургалтын хөтөлбөр шинэчлэл дээр салбарын шүүмж, зөвлөмж тал дээр идэвхтэй ажилладаг мэргэжилтнүүдийг орж ажиллах боломжийг нээж өгөх

-Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх замаар хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих (одоо өдрийн 3000₮), тус нэмэгдүүлэх дүнг эцэг, эхчүүд хуваалцдаг болох хуулийн заалтыг хэрэгжүүлэх

-Багш, сургалтын ажилтнуудыг хамран сургах тойрогт сэлгэн ажиллуулах

-Багшийн цалин, гүйцэтгэлийн үнэлгээнд багш өөрөө оролцдог системийг нэвтрүүлэх

-Боловсролын яаманд ирсэн болон сайдын цохсон бичгүүдийн хариуг маш богино хугацаанд өгч байх, ер нь ажлын хурдаа эрс нэмэгдүүлж, хамтын үр дүнг сайжруулахад анхаарч ажиллах зэргийг онцлов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин.(49.0.138.220) 2024 оны 07 сарын 25

Зөв!.Социализмаас доор ардчилсан нийгэм гэж байх уу?

0  |  0
Зочин(49.0.138.220) 2024 оны 07 сарын 25

Зөв! Эцэг эхчүүдээс 50%-ыг гаргуулах хэрэгтэй! Социализмын үед эцэг эхчүүд төлж болоод байсан. Ардчилсан нийгэм чинь харин бүр доор юм бишүү?

0  |  0
Top