“Япон сангийн нэрэмжит шагнал”-ын эзнээр Монголын япон хэлний багш нарын холбоо тодорлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 07 сарын 23

2024 оны “Япон сангийн нэрэмжит шагнал”-ын эзнээр “Монголын япон хэлний багш нарын холбоо” тодорлоо.

Япон сангаас /Japan Foundation/ олгодог “Япон сангийн нэрэмжит шагнал”-ыг “Монголын япон хэлний багш нарын холбоо” хүртэхээр болсон нь Монгол Улсаас анхны удаа тохиож байна.

Энэхүү шагналыг 1973 оноос хойш 51 дэх жилдээ олгож буй бөгөөд өнөөг хүртэл эрдэм шинжилгээ, соёл урлагийн салбарын олон үйл ажиллагаагаар дамжуулан Япон болон дэлхийн улс орнуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, цаашид амжилт гарган ажиллах хувь хүн, байгууллагыг шагнан урамшуулдаг байна.

Уг шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ ирэх 10 дугаар сард Токио хотноо болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top